Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Гэмт хэрэг

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

coolBy cool06/03/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хууль бусаар хүрэн баавгай ангаж байсан хэргээ олон жил нуун дарагдуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага 15 жил шалгаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрээр 2005 онд буюу  МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн болохыг эх сурвалж мэдээлсэн юм. Уг хэргийн нотлох баримт болох зурагт өгүүлснээр түүнтэй хамт байх хэсэг залуус дунд 60 тэрбумын хэргээр ял сонсоод буй А.Ганбаатар нарын 10 залуу тухайн үед хамт ан хийжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү хэргийг Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангасан байгаа юм. Хууль бубсаар ан хийсэн залуус бахдалтай нь аргагүй зургаа даруулж, түүнийг хав дарсан байна.

Өдгөө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байгаа аж. Учир нь түүний хууль бус ан хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдсэнээр шалгаж эхэлсэн байгаа юм.

Гэвч хэрэг гарсан өдрөөс хойш олон жил өнгөрсөн учраас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналаа маргааш буюу энэ сарын 4-ний өдөр явуулахаар болжээ. Улмаар прокурорын шатанд хянан хэлэлцээд хэрэг бүртгэл нээх эсэхийг шийдэх юм.

Хэрэг хуучирдаггүйн адилаар энэ хэрэг ч өдгөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бүрэн үндэслэлтэй юм. Учир нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг агнасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлдэг хуулийн заалт хэрэгждэг.

Хуулийн заалтыг тодруулбал, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах тухай хуульд зааснаар

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг сэжигтэй сэрэмжлүүлэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.