Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Монгол төрхтэй “эрлийз”-үүдийн нэг үеийг бий болгож байна
Фото

Монгол төрхтэй “эрлийз”-үүдийн нэг үеийг бий болгож байна

Эрхэм админBy Эрхэм админ06/04/2021Updated:06/04/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Их зохиолч Д.Нацагдоржийн хэлсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болохгүй соёл мөн” гэдэг үг орчин цагт дашиншог болох нээ. Орчин цагийн эцэг эхчүүд хүүхдийнхээ унаган хэлээс илүү гадаад хэлээр багаас нь ярьдаг мода дэлгэрээд хэдэн оныг үдэж буй. Өөрсдийнхөө гүйцээж чадаагүйг үр хүүхдээрээ гүйцээлгэх гэсэн дээ тэр биз. Мөн сошиал орчин ч энд нөлөөлж буйг онцлох нь зүйтэй.


Хэдхэн хоногийн өмнө хамаатны дүүгээ асрахаар “баячуудын хороолол” гэдэг Зайсангын нэгэн нэр хүндтэй хотхонд хоёр наст, зургаан настаа дагуулсаар очив. Хамаатны жаалыг эцэг эхийн зөвшөөрлөөр гадаах тоглоомын талбайд хамтад нь салхилуулж, тоглуулангаа тэндэхийн байдалтай танилцлаа. Орчин нөхцөл нь үнэхээр сайн бөгөөд тайван амгалан, хүүхэд тоглох нөхцөл бүрэн хангагдсан байх юм. Тоглоомын талбайг хүүхдийн насны онцлогоос нь хамааран торон хашаагаар тусгаарлах бөгөөд Ковидтой энэ үед хүүхдүүд том, жижиг холилдоод бужигнаад байхгүй амар юм. Гэвч энэ хотхонд Монгол төрхтэй ч гадаад хүүхдүүдээр дүүрчихсэн мэт санагдав. “Монголчууд нь яагаад тоглодоггүй юм бол?” хэмээн битүүхэндээ харц чулуудан шинжих ч нэг л сонин. Өөрөөр хэлбэл, тэнд тоглох хүүхдүүдээс Монгол хэлээр ярих нэг ч хүүхэд алга аа.
Манай хүүхдүүд л хоорондоо Монголоороо ярилцаж, монгол хэлээрээ тоглоомоо булаацалдаж, Монгол хэлээрээ “хэрэлдэж” байна шүү. Өнөөх Монгол төрхтэй ч гадаадаар ярьдаг хүүхдүүд манай хүүхдүүдийг “эвэртэй туулай” харсан юм шиг л ажиглаж, “юун хүүхдүүд хаанаас гараад ирэв” гэсэн янзтай харц чулуудаж байна. Би ч “байх ёсгүй газар”-аа байгаадаа сэтгэл зовнин, цаг агаараар “шалтаг” хийн хүүхдүүдээ дагуулан явж одов.
Хүн багатай гэгддэг Нүхтийн аманд орших жижигхэн цэцэрлэгт хүрээлэнд мөнөөх л байдал давтагдах. Эцсийн эцэст өөрийн амьдарч, өсч дассан орчиндоо ирж санаа амарч, тавирч байгаа юм даа.
Манайхан соц нийгмийг халж, ардчилсан улс хэмээн тунхаглаж, зах зээлийн системээр амьдрал ахуйгаа өөд татаад өдгөө 31 жилийг ардаа орхисон байна. Энэ хооронд тэрхүү баяжиж хамгийн үнэтэй орон сууцанд амьдарч, хамгийн үнэтэй машинаар хөл дүүжилж, хамгийн үнэтэй хувцас, гутлыг хил дамнуулан худалдан авч углаад л, хамгийн үнэтэй чанартай гэж нэрлэгддэг хүнсийг бөөндөөд л, хамгийн үнэтэй, сургалт сайтай гэгддэг сургуульд хүүхдээ сургаж байна. Сайхан л юм. Хүн нэг амьдарвал Монголдоо сайхан амьдарч байгаад л нөгөө ертөнц рүү явсан нь дээр л дээ. Тэр ч утгаараа чадаж байгаа хүмүүсийг яах ч аргагүй хүлээн зөвшөөрч байна.
Гэсэн ч энд нэг том гажуудал бий болж, сууриа цутгаад, хэдийнэ нураахад хожимдсон байна гэдгийг хүүхдээ зугаацуулах завсартаа ясандаа тултал мэдэрч авсан.

Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлж яваа улс төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн томчуулын сонгосон сонголт, дэмжсэн салбар бүрт Монгол ёс заншил, өв уламжлал хөсөр хаягдаж, устаж үгүй болж байгаа юм байна. Тэр ч бүү хэл, бидний үр хүүхдүүдтэй нэг цаг үед амьдрах тэдний хүүхдүүд Монгол төрхтэй гадаад боловсролтой, “эрлийз”-үүдийн нэг үеийг бий болгож байна.

Тэд тоглоомын талбай дээр тоглохдоо хоорондоо ганц Монгол үг хэрэглэхгүй байна. Аялга нь хүртэл англи болчихож. Тийм ч учраас Монгол хэлээрээ ярьж, наадах үрсийг маань тэгтлээ гайхан харсан хэрэг. Тэд Монгол хэлээр “талх” гэдгээ хэлдэггүй байж, яаж “ботго”, “тугал”-аа ялгах билээ дээ. Тэднээс араг, савар, халив, хөөрөг, гаанс, морь, мал, мэндлэх, золгох ёсон, нялхсын даахь үргээх талаар асуугаад ч нэмэргүй. Харин hot dog, pizza, saint patrick’s day гэх үг, үйл явдал, бусдын баяр бахдалыг асуувал дуржигнатал хариулж чадахаар хэмжээний “өндөр”, харь боловсролыг төгс эзэмшиж байна.
Харь хэлийг төрөлх хэлнээсээ ч илүүтэйгээр эх орондоо ч, гадаадад ч эзэмшиж байгаа харийг шүтэгчдийн үр хүүхэдтэй бидний хүүхдүүд өрсөлдөөд бодлого тодорхойлогч болчихоод “Золгох мэндлэх ёс, өв уламжлал”-ын хичээлийг заалгадаг, эзэмшүүлдэг, Монголыг Монголоор нь авч үлдэх нийгмийг цогцлуулахыг харна гэвэл “дээс томж, найзыгаа голоос татаж гаргадаг царцаа”-ны үлгэрээс огт ялгагдах юмгүй байх шиг.
Тиймээс ч Монгол Улсад соёл, өв уламжлалын салбарын яам зайлшгүй байх хэрэгтэй юм шиг санагдав. Боловсролын салбарын бодлого тодорхойлогчдын зүгээс боловсролын стандартыг хэрхэн тогтоож байгаагаа олон нийтэд нээлттэй ойлгомжтойгоор хүргэх, цаашлаад өв, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд ямар бодитой ажил хийж, үндэс суурийг нь бататгаж байгааг асуумаар цаг болсон ч юм шиг. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай сургуулиудад Монгол хэлний хичээлийн хөтөлбөрийг заавал багтаах бодлого байгаа эсэхийг лавламаар байна. Монгол ёс заншлыг утгаар нь таниулж, хичээл биш чиний амьдралын чинь нэг хэсэг, зан үйл гэдгийг үр хүүхдэд минь зааж сургадаг хөтөлбөр ямар хэмжээнд явж байгаа эсэхийг тодруулмаар байна.

Эс бөгөөс “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүхийн “Монголын радио Хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэх үгс биеллээ олоход тун ойрхон болсон санагдав. Эцсийн эцэст монголчууд бид өөрсдөө “юм үзээгүй зан”-гаасаа болж Монголоо бөхөөх нь байна шүү, та минь.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Дуучин Анугийн халуухан төрх олны харааг булаав

06/08/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.