“Honeymoon” хамтлагийн дуучин О.Золоо дуучин Ч.Цэлмүүний экс нөхөр Б.Алтайхайрхан нар дундаасаа хоёр дахь хүүхдээ өлгийджээ.
100 айлын барилгын материалын дэлгүүрийн эзний хүү гэгддэг тэрээр дөрвөн жилийн өмнө нэгэн бүсгүйтэй дэр нэгтгэж, хүүхэдтэй болсон талаар хэвлэлүүд бичиж байв. Харин өчигдөр бага охиноо өлгийдсөн байна. Тэд анхны хүүхдээ 2018 онд Солонгос улсад төрүүлж байв.
Өнгөрсөн жилийн дуучин О.Золоогийн төрсөн өдрөөр Б.Алтанхайрхан “Range rover” маркийн автомашиныг “Би чамд хайртай” гэсэн бичигтэй сагс дүүрэн цэцгийн хамт бэлэглэж байв.
О.Золоогийн хувьд өмнө нь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж нэр холбогдож байсан.
Тэрээр “Honeymoon” хамтлагийн анхны гишүүдийн нэг бөгөөд рок попын ертөнцөд 10 гаруй жил дуулж буй. Тус хамтлаг бусад охидын хамтлагийг бодвол илүү хөдөлмөрлөж, хэв маягаа алдахгүй яваа хэмээгддэг, царай зүсээрээ ч тэр хоорондоо тун төстэй.