Цагтаа “Монголын дизайнеруудын холбоо”-ны нэгдүгээр зэрэглэлд багтаж, Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн бүсгүй бол топ модель Э.Сэлэнгэ.
Зургаан жилийн өмнө тэрбээр Францын Эйфелийн цамхагийн өмнө нөхөр болох Б.Одбаяраас сүйн бөгж аван, хоёр ч охины ээж аав болоод буй.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Б.Одбаяр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж, зочиддоо өөрийн гарын пицца хийж өгсөн шигээ дайлжээ. Шинэ цагийн баячууд энэ төрсөн өдөрт уригдсан байна. Нөхөрлөлдөө зиндаархал тогтоодог тэрээр өөрөө Арабын шейх мэт загвараар хувцасласан байжээ.
Б.Одбаярын хувьд загварын тал дээр тун ч мэдрэмжтэй нэгэн бөгөөд өдгөө ч тэрхүү стил, имиджээ алдаагүй яваа. Тэрээр хувийн компаниа удирдахын сацуу ЦЕГ болон бусад компаниудын марктенгийн төслийг гардан гүйцэтгэдэг гэсэн.