Найруулагч Б.Баатарын санаачлагаар одоогийн УИХ-ын гишүүн П.Анужин, их найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан нар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж монголын баримтат кино, нэвтрүүлгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж байв.
Гэтэл 2014 оны үеэр П.Анужин, Б.Баатар нарыг хайр сэтгэлтэй болж, гэр бүлээс гадуурх харилцаатай болсон талаар хэвлэлүүд баримт нотолгоотой цацаж байв. 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль П.Анужин нэрээ дэвшүүлэхэд, найруулагч Б.Баатарын экс эхнэр нэвтрүүлэгч Ч.Ундрал энэ бүхнийг ил болгон ярьснаар тэдний хамтын уран бүтээл дуусгавар болсон.
П.Анужингийн орыг Ардын жүжигчин Н.Сувд гуай залган хэд хэдэн дугаарыг хөтөлсөн.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор П.Анужин гишүүн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ эргэн ирсэн бололтой.
Тэрээр Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатартай удаах нэвтрүүлгийг хөтөлсөн тухай найруулагч Б.Баатар өөрийн цахим хуудаснаа гэрэл зураг оруулжээ.