Монгол улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Жудо бөхийн дэлхийн аваргаас нийт 4 медальтай боллоо.
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ.