Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Цэнхэр үст Б.Цэрэн 51 нас хүрлээ
Папарацци

Цэнхэр үст Б.Цэрэн 51 нас хүрлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аялал жуулчлалын “Цэрэн турс” ХХК-ийн захирал гэхээс илүү сошиалд нөлөөлөгч, зураач гэдгээр олонд танигдсан Б.Цэрэн өнөөдөр 51 нас хүрч байна.

 

Тэрээр хэнийг ч хэлний мэдлэг, хэл сурах авьяасаар дагуулахааргүй нэгэн. Үсээ цэнхэрээр буддаг, өвөрмөц стиль имижтэй. Зураач мэргэжилтэй, урлагийн мэдрэмжтэй. Аялах, бас мөрөөдөх дуртай. Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч. Нийгмийн аливаа асуудлаар заримдаа манай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн илрүүлээгүйг олоод мэдчихсэн олон нийтэд сэрүүлэг өгч дуугарч байдаг, тэр л асуудлаараа цахим ертөнцөд үзэл бодлоо уралдуулж, заримтай нь хэрүүл тэмцэл өрнүүлээд амжчихсан байх жишээтэй.

Тэгвэл Энэбишийн Цэрэн 1970 онд Баянхонгор аймагт төрсөн. Бараа ихт Номгон хайрханы өвөрт, Түйн голынхоо усанд шумбаж, алтанхан элсэн дээр нь мөрөө гарган тоглож өссөн охин. Ээжийнхээ хайранд нялхарч, хоёр ахынхаа нөөлөгт эршүүд болж төлөвшсөн.
Хүүхэд байхдаа физик, математикийн хичээлд маруухан ч өөрийгөө илэрхийлэх чиглэлийн хичээлүүдэд гаргууд байж. Баянхонгор аймгийн I, II 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1986 онд Монголын үе үеийн дүрслэх урлагийн томчууд, нэрт мастеруудын эрдмийн уурхай болсон Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн суралцсан. Энэ сургуульд орохдоо хүн ам, газар нутгийн хувьд улсын хэмжээнд томд тооцогддог Баянхонгор аймгийн авьяастай гэсэн бүх хүүхдээс ганцаараа шалгуурт торж үлдсэн хоёрхон хүүхдийн нэг. Зураач хэдий ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй, харин нийгмийн оюунлаг хэсэг, зураач нар болоод юмыг өөрөөр хардаг хүмүүсийг дэмжихийг хүсдэг нэгэн. Түүнийг сургуулиа төгсч байхад 1990-ээд оны хүнд үе, зах зээлийн шуурга дайрч, юун зураг зурах талхны мөнгө олох, хоолтой хонох тухай бодоход хүргэсэн. Ингээд бизнес гэж мэдэхгүй нэгэн бизнес рүү орсон гэдэг ч магадгүй аялал жуулчлал өөрөө аялах бас адал явдалд дуртай Э.Цэрэндолгорыг сонгосон ч юм бил үү.

Ямартай ч түүний анхны ажил нь Австралиас ирсэн унадаг дугуйн аяллын санал байсан бол тэр нь танилцаж гэр бүл болоод удаагүй шинэхэн хосын ажил, амьдралын анхны алхам байсан гэнэ лээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.