Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар “аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах билээ.
Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан Э.Төрмандахын амжилтын ард гэргий О.Гансувд нь байдаг.
Үзэсгэлэнтэй, халамжтай дуучин О.Гансувдын хувьд Увсын малчин айлын охин. Дундговь нутгийн бэр болсон тэрээр худлаа дүр эсгэх дургүй, хот хөдөөгийн хаана ч амьдарчих чадвартай гэдгээ илэрхийлдэг.
Тэгвэл өнөөдөр О.Гансувдын төрсөн өдөр тохиож байна. СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.