Ерөнхий сайд асан Сү.Батболд, гэргий Х.Отгонтуяа хоёр өмнөх амьдралаасаа нэг, нэг хүүтэй нийлсэн. Харин дундаас төрсөн ууган хүүхэд нь Б.Бадамханд. Америкт Бостоны их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн тэрээр өдгөө эх орондоо мэргэжлийн ажлаа хийж, “Star” телевизийг удирдаж байгаа.
Брэндлэг, зиндаархалаараа гайхагддаг Бадамханд хуучин кейтэндээ хайртай. Энэ талаараа “ Олон жил өмсөж байгаа хайртай кейт маань…зүгээр л супер эвтэйхэн” хэмээн бичжээ.
Баян айлын эрх охин болох түүний мэдэлд хэдэн зуун хос гутал, тоо томшгүй үнэтэй гоёл чимэглэл, бас дэлхийд алдартай брэндүүдийн тансаг зэрэглэлийн гоёлын хувцаснууд бий. Гэсэн ч тэр дундаас цөөхөн хэдэн онцгой хайртай хувцас, гоёл чимэглэл байдгаа тэрээр нуусангүй.