Өнөөдөр сонгуулийн өмнөх өдөр. Сонгуулийн сурталчилгаа дууссан энэ өдөр цахим сүлжээнд иргэд гурван тал болж хуваагдан хоорондоо мэтгэлцэх болж.
Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эрхэм короновирусын халдвар авсан тул мэтгэлцээнгүй “шувтрах”-аар болов.
Тэгвэл Херо энтертайментийн найруулагч Б.Баатар халдвартай нэр дэвшигчийг буруутгаж “Нэг хүний хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдлээс болж Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль анх удаа мэтгэлцээнгүй болов” гэжээ.
Сошиал орчин хөгжсөн энэ цаг үед короновирусын халдвартай нэр дэвшигчээс болж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсон уу гэдэг, сонин.
Уг нь Халз мэтгэлцээнээс нэр дэвшигчдийн биеийн хэлэмж, дуу авианы тэмп энэ тэр гээд олон зүйл уншигддаг.