Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»261 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа
Мэдээ

261 ээж “Алдарт эх”-ийн одонгоо гардан авлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/05/2021Шинэчилсэн:06/08/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2021 онд Орхон аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор 13, хоёрдугаар зэргийн одонгоор 248 ээжийг шагналаа. “Эхийн алдар” одонг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, А.Түвшинжаргал нар гурдуулан өглөө.

“Эхийн алдар” одонгоор шагнагдаж байгаа ээжүүдээс хамгийн залуу нь 26 насандаа дөрвөн хүүхдийн ээж болж “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялааж буй “Их залуу” багийн иргэн Лхагвасүрэнгийн Юмчмаа, 28 насандаа зургаан хүүхэд төрүүлж өсгөж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор энгэрээ мялааж буй Даваат багийн иргэн Цэцэгмаагийн Эрдэнэчимэг нар байлаа.

Мөн өнөөдөр “Эхийн алдар” одон гардан авч байгаа ээжүүдээс Нямсүрэнгийн Наранчимэг, Ганбаатарын Баяржавхлан, Дамбийгийн Өлзийт, Лхагвсүрэнгийн Юмчмаа, Батын Отгончимэг, Батхүүгийн Ууганцэцэг, Энхбаярын Оюунбайгаль, Жаргалсайханы Энхжаргал, Болдын Буянжаргал нар ховорхон заяаг олж төрсөн ихэр хүүхэдтэй ээжүүд байгааг онцолж байна.

“Эхийн алдар” одон бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын зүгээс Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй Эрдэнэт хүнийг төлөвшүүлэх зорилтыг тусган гэр бүлд ээлтэй, хүний хөгжилд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, оюунлаг, ёс суртахуунтай байнгын орлоготой, дэлхийд үнэлэгдэх “Эрдэнэтийн иргэн” төлөвшүүлэх зорилтыг тавин хэрэгжүүлэн ажиллаж байна.

Орхон ИТХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.