Монголчууд бид өнөөдөр 6 дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулсан Төрийн тэргүүн ирэх зургаан жилд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Тэгвэл олны танил эртэч эрчүүд өглөөтэй уралдаж сонгуулийн саналаа өгч, өөрийгөө улс төрийн идэвхитэй шинэ үеийн залуу гэдгээ харууллаа.
Б.Самади
Ерөнхий сайд асан С.Батболдын хоёр дахь хүүг ер бусын хөдөлгөөнтэй сэргэлэн гэж мэдэх хүмүүс нь хэлдэг. Гэхдээ зөв сэргэлэн, хичээл номондоо ч тун сайн, ахтайгаа цуг Англид сурч байсан, тэнд дээд боловсрол эзэмшсэн гэдэг. Ах Баттүшигийнхээ “далбаан дор” байж, олны өмнө харагддаггүй. Б.Самади саяхан 30 нас хүрчээ. Лондонд олон улсын бизнес, менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой, “И-Март” сүлжээ дэлгүүрийн ихэнх хувийг эзэмшигч “Алтай холдинг” группийн дэд ерөнхийлөгч.
Н.Ананд
Амьдралын хэв маяг, үзэл бодлоороо үеийн залуустаа үлгэр жишээ болж буй хүн бол Н.Ананд. Өдгөө 30 насны босго алхаагүй хэрнээ нийгэмд кареарьтай, өсөх ирээдүйтэй CEO
Д.Даваадорж
Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой гэр бүл болоод олон оныг үдэж байна. Үеийн залуустаа хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж улс төр, бизнест өсч яваа шилдэг залуу