Удган Замандын бага охин, дуучин Укагийн дүү Д.Уранзаяа өдгөө Mongol HD телевизийн хөгжмийн суваг болох Volume plus сувгийг хариуцан ажлуулдаг.
Тэгвэл тэрээр хөгжмийн боловсролоо дээшлүүлэхийн тулд төгөлдөр хуурч, трансжендер Н.Анударьд шавь оржээ.
Н.Анударийн хувьд инстаграмд өөрийн орон зайгаа хэдэн жилийн өмнөөс үүсгэсэн.
Ээж эмээ хоёртойгоо амьдардаг тэрээр Тони Сүлд нэртэй эрэгтэй хүйсээрээ анх сошиал орчинд танигдсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд нам гүм амьдарсан тэрээр өнгөрсөн 2020 оны 11-р сард өөрийгөө эмэгтэй гэдгээ зарлаж, хууль ёсны бичиг баримтаа хүртэл Н.Анударь болгосон юм.
Түүний мэргэжил төгөлдөр хуурч. Тэрээр найз залуутай бөгөөд нүүр будалтаа өөрийн сайн найз артист, нүүр будагч Эрхэсээрээ нүүрээ будуулдаг гэдэг.