Жүжигчин Г.Нарансолонго өнөөдөр Төрийн дээд шагнал болох “Алтангадас” одон хүртлээ.
Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.
Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй амьдралаа холбон өдгөө гурван хүүхдийн ээж болсон.