Хошин урлагийн “Мөрөөдлийн театр”-ынхан байгуулагдсан цагаасаа Тусгаар тогтнолын ордонд тоглолт хийж, намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан.
Тэгвэл өнөөдөр тус хамтлагийн дарга Г.Эрхэмбаяр, жүжигчин Г.Алтаншагай нар “Алтангадас” одон хүртсэн бол жүжигчин Г.Сөрөлт, Ганбаяр нар “Хөдөлмөрийн хүндэт” одонгоор шагнуулжээ.
Ямартаа ч, хошин урлагийн хамтлагуудаас хожуу байгуулагдсан ч, түрүүлж Төрдөө үнэлүүлсэн “Мөрөөдлийн театр”-ынханд баяр хүргэе.