Сонгууль дууслаа. Авсан, хөнгөлүүлсэн бүхнээ хэд нугалж төлөхөд та бэлэн үү ?
1. Маргаашнаас шатахууны үнийг 600 төгрөгөөр нэмэх тухайгаа импортлогчид мэдэгдэл хүргүүлээд байна. Суурь үнэ учраас талх, тараг, тээвэр….. бүх үнэ дагаж өснө.
2. Хил гааль дээр зориудын бөөгнөрөл үүсгэж байгаад авлигалын мөнгөө тэд нэмсэн. Дагаад карго, тээвэрлэлтийн үнэ хэд дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн зоос бүхэн биднээс худалдан авалтаар дамжиж гарна.
3. Цахилгаан, дулаан,усны мөнгөө ирэх сараас өөрсдөө төлж эхэлнэ. Өмнөхөөсөө нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй
4. Ирэх намар хичээл сургууль цуглахын алдад үнийн өсөлтийг жинхэнээсээ бид мэдэрнэ. Үнэ өсөхөөр дагаад ханш унана. Сургалтын төлбөр ч нэмэгднэ.
5. Хичээл сургууль эхэллээ гэхэд Улаанбаатар хотын зам дээрээ багтаж шингэхгүй болсон. Нөгөө үнэтэй бензинээ зам дээр зогссоор дуусгана
6. Сонгуулийн үеэр малчдад 100,000 , ахмадуудад 200,000 …. гэх мэтээр баахан бэлэн мөнгө тараасан даа. Тэр мөнгө намын хандив, албан тушаалын арилжаа наймаа, авилгал хээл хахуулиар л боссон байж таараа. Эрх баригч намд мөнгөө өгчихсөн хүмүүс юу дуртайгаа хийнэ.Авлигалаа авна. Албан тушаалаа наймаалцна. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалж байхад хажуугаас нь мянга орилоод нэмэргүй ээ. Эцэст нь бид хүртэх ёстойгоо л хүртэж байгаа нь тэр. Одоо хөнгөлөлт чөлөөлөлт , авсан бэлэн мөнгөө хэд дахин нугалж төлөхөд та БЭЛЭН үү?
Сэтгүүлч Б.Отгон 2021.06.11