Х-Түц хамтлагийн жүжигчин гэхээсээ илүү “хуримын хөтлөгч” гэдгээр олонд алдаршсан жүжигчин Б.Билэгдэмбэрэл ганц бие амьдралдаа цэг тавьжээ. Шалиг залуу, эрх хүүгийн дүрийг тайз дэлгэцнээ чадварлаг гаргадаг тэрээр эхнэрийнхээ зургийг ил болгосон байна.
Жүжигчин залуугийн хувьд оюутан байхаасаа хурим найр, төгсөлтийн баяр, байгууллагын ойг хөтлөж ирсэн гэдэг. Энэ тухайгаа “Хурим гэдэг бол хүний амьдралд нэг л тохиох баяр учраас тэр хүний баярыг хүндэтгээд хувцаслалтаасаа эхлээд маш сайн анхаардаг. Хуримын хөтлөлтөд хөтлөгчийн мэдрэмж, ритм их чухал юм шиг санагддаг. Хуримлаж байгаа хос хоёрын болон хуриманд уригдан ирсэн зочдын гээд сэтгэлд нь хүртэл сайхан хөтөлж өгөхийг хичээдэг. Мэдээж Монгол ёс жаягийнхаа дагуу зан заншлаа баримталж хөтөлдөг дөө. Урьдчилаад 1-2 сарын өмнө холбогдож захиалгаа өгөхгүй бол сайн өдрүүдийн захиалга хурдан дуусдаг.
Зарим хүмүүс тулгаж захиалга өгөөд давхацсан байдаг учир харамсалтай нь хөтөлж өгөх боломжгүй тохиолдол гардаг” хэмээн ярьсан байдаг. Түүний нэг удаагийн хөтлөлтийн хөлс 1,5 сая төгрөг байдаг аж.