Загварын тайзан дээр гунхаж үзээгүй ч байгалиасаа заяасан үзэсгэлэнт царай төрхтэй Г.Зулгэрэл гучин насны босгыг давж, гурван хүүхэд гаргасан ч гоолиг залуухан харагддаг.
Тэрээр анхны амьдралаа 2009 оны “Азийн топ” модель, “Гоёл-2011” наадмын шилдэг эрэгтэй моделиор загвар өмсөгч О.Мөнхдалайтай гэрлэн гурван хүүхдийн ээж болсон ч тэдний амьдрал хоёр тийш болсон.
Зулгэрэл Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн Mi Amor дууны клипэнд тоглож тухайн цаг үедээ олон залуусын хараанд өртөж байсан нэгэн. Тэгвэл тэрээр салалтын дараах шокноосоо бүр мөсөн гарч, залуу насаа эргүүлэн өөртөө авчирчээ. Ид цэцэглэх насандаа хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн тэрээр 20 настнуудтай эн зэрэгцэн хувцаслаж, тэднээс дутахааргүй залуухан халуухан харагддаг болжээ.