Монголын хамгийн өндөр үнэтэй, зэрэглэл өндөртэй хөтлөгч бол жүжигчин Э.Ууганбаяр. Хийсэн ажилдаа сэтгэл гаргаж, хэнээс ч илүү хийдэг тэрээр “Авъяаслаг монголчууд”, “The Voice of Mongolia” зэрэг шоуг хөтөлж байсан.
Үүнийнхээ дараагаар “Ододтой бүжиглэе” шоуны хүндэт шүүгчээр ажилласан гэж байгаа. Учир нь тэрээр 10-аад жилийн өмнө тус шоуны анхны ялагч болж байсан билээ. Түүний авъяасыг төр үнэлж, “Алтангадас” одонгоор мялаасан. Хөтлөгч, жүжигчин залуугийн энэ бүх амжилтын ард түүний гэргий Уянга байдаг. Тэд өдгөө орон нутагт гэр бүлийн найзуудтайгаа амарч зугаалж яваа.
Э.Ууганбаяр нэгэн ярилцлагандаа “Оюутан байхдаа анх байр түрээслэн хайрттайгаа амьдарч эхлэх үнэхээр гайхамшигтай гоё байсан. Уянгаагаа миний дүү миний дүү гэсээр байгаад л аваад суучихсан. Би эхнэрийнхээ бүх зүйлд нь дурласан. Тэгээд Цагаан сар болоход гэртээ ширээ засчихаад, хүүхдүүдийг гэртээ уриад, золгож молгоод бүр яг л том болчихсон юм шиг санагдаж байж билээ. Хайртайгаа айл гэрлэж тоглож байгаа юм шиг хөөрхөн байж билээ. Одоо бид хамтдаа амвдраад 20 жилийг ардаа үджээ” хэмээн ярьсан байна.
Эхнэртээ анхны харцаар дурласан гэдгээ хэнээс нуудаггүй тэрээр энэ амьдралдаа сэтгэл дүүрэн явдаг гэдгээ ч ам бардам хэлдэг. Энэ тухайгаа нэгэн нэвтрүүлэгт орохдоо насан туршдаа эхнэрээ бусдаас хамгаалж, өмөөрч насан өтөл болтлоо хамгаална гэдгээ илэрхийлээд амжсан юм. Тэдний гэр бүлд нь аз жаргал хүсэе.