Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Таблетик нь 1050 төгрөгөөр нийлүүлэгддэг “Арибидол” эмийг 38 800-45 400 төгрөгөөр зарж буй эмийн сангууд болъё оо
Папарацци

Таблетик нь 1050 төгрөгөөр нийлүүлэгддэг “Арибидол” эмийг 38 800-45 400 төгрөгөөр зарж буй эмийн сангууд болъё оо

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Короновирусын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж гурван хүн тутмын нэг нь халдвар авах боллоо. Үүнтэй холбоотойгоор эмийн сангууд ханиадны эсрэг антиботик, вирусын эсрэг эм, дархлаа дэмжих витаминуудын үнийг тэнгэрт тултал нь нэмжээ.


Тухайлбал вирусын эсрэг Арбидол эмийн хамгийн их эрэлттэй байгаа.
Тус эмийг Эрүүл мэндийн яамнаас ширхэгийг 1050 төгрөгөөр бодож эмийн сангуудад нийлүүлж байгаа аж. Гэтэл 1050 төгрөгийн үнэтэй эм хэрэглэгчдийн гарт хүрэхдээ 38 800-45 400 төгрөгийн үнэтэй хүрч байна.

Тухайлбал Эрүүл мэндийн яамнаас “Мөнхийн тун” эм ханган нийлүүлэх бөөний төвд 313064 ширхэг Арбидол эмийг таблетик эм тус бүрийг 1050 төгрөгөөр бодож худалдан авчээ.

Гэвч тэд хэрэглэгчдэд тус эмийг борлуулахдаа ширхэг бүрийг 1950 төгрөг буюу нэг таблетикийг 38 800 төгрөгөөр борлуулж байна. Нэг таблетикдаа тус эм 20 ширхэгтэй.

Мөн “Хүрмэн” эмийн сан мөн л 20 ширхэг эм буюу нэг таблетикийг дээрх мөнгөөр худалдан аваад ширхэг тус бүрийг 2270 төгрөг буюу 45 400 төгрөгөөр зарж борлуулж байна.


Үнийн хөөрөгдөл үүсгэсэн тус эмийн сангуудад хариуцлага тооцдог хүн байна уу. Иргэдийн эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд хэтэрхий бизнесийн ашиг сонирхолд автаж байгаад үнэхээр харамсаж байна.

Арбидол эм яагаад үнийн хөөрөгдлөөр борлуулагдах болов?

“Ковид-19”-ын эсрэг эмчилгээнд ашиглаж байгаа “Арбидол” эм нь вирусийн эсрэг эм бөгөөд олон улсын түвшинд голлон хэрэглэж өндөр үр дүн үзүүлж байгаа юм. Энэ эмийг хоёр ширхэгээр өдөрт гурван удаа ууж хэрэглэдэг тул эмчилгээнд ашиглахад их хэмжээгээр татан авах шаардлагатай байгааг албаныхан хэлж буй.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа ажээ. Эдгээр нь ихэнхдээ тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгийг нь арилгах зориулалттай эмүүд юм.
Гэтэл Covid-19 вирусийн халдварын үед ямар ч онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас уг өвчин нь уушигны үрэвсэлд хүргэдэг ханиад, хатгалгаа зэрэг вирусийн гаралтай амьсгалын замын бусад өвчнөөс бараг ялгардаггүй.

Өвчтөнүүдийн ихэнхийнх нь хувьд, халуурах, биеийн байдал нь ерөнхийдөө сулрах шинж тэмдгүүд илэрч байсан бол тэдний 60 хувь нь хуурай ханиалгаж байжээ. Халдвар авсан гурван хүн бүрийн нэгэнд нь булчин өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зовиурууд мэдрэгдэж байсан ба тухайн шинж тэмдгүүд халдвар авснаас хойш 5 дахь хоног дээр илэрч байжээ. Харин толгой өвдөх, хоолой өвдөх гэх мэт зовиур цөөн тооны өвчтөнд мэдрэгдсэн байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур анагаах ухааны “Lancet” сэтгүүлд Хятадын хэсэг эрдэмтдийн бичсэн захидал нийтлэгджээ. Эдгээр эмч нар ханиалгах, салхинд цохиулах, хоолой өвдөх гэх мэт зовиуртай өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний тусгай аргыг боловсруулсан байна. Тэд өвчтөнүүдийн цусны ерөнхий шинжилгээг хийж, цээжний хөндийн рентген зургийг авсныхаа дараа вирусээр үүсгэгддэг уушигны хатгалгаа өвчин ба коронавирус байгаа эсэхийг тогтоодог аж.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.