Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»До.Цэнджав: Номын баяр бол амралтын өдөр биш
Папарацци

До.Цэнджав: Номын баяр бол амралтын өдөр биш

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/16/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АМРАХ ӨДӨР БИШ АРИУСАХ ӨДӨР

Номын баярын өдрийг хавар, намартаа хоёр удаа тэмдэглэж явуулахаар УИХ-аар хуульчлахаар болсныг номд дуртай соёлт ертөнцийнхэний талархлыг хүлээж байна. Дээр үеэс монголыг “НОМТ ГУРВАН УЛС”-ын нэг гэж бахархалтай үздэг байлаа. Өөрснөө ядуу гучуу мөртлөө алт мөнгө 9 эрдэнийг хайр гамгүйгээр оруулан, номоо бүтээж ирсэн, номыг бурханчлан дээшээ тавьж шүтдэг улс, ард түмэн…

Үүний зэрэгцээ бас л нэг амралтын өдөр нэмэгдэх нь ээ гэж буруу зөрүү ойлгож байгаа солгой дуу хоолой ч сонсогдож байна. Амрах өдрөөс залхаж байна гэдэг буруу ч биш. Үнэндээ ч зарим амралтын өдөр хэрэггүй, илүү юм шиг надад ч санагддаг. Харин номын баяр бол АМРАЛТЫН ТУСГАЙ ӨДӨР БИШ тухайн оны 5, 9 -р сарын бямба, ням гарагийн тэртээ тэргүй амралтын өдрийг л номын өдөр болгохоор төлөвлөж байгаа юм гэж энэ үйлсийг эхнээсээ санаачлан зүтгэж, төр засгийн анхааралд өдий хэмжээнд хүргэсэн “НОМЫН СОЁЛТ ЕРТӨНЦ” төрийн бус байгууллагын тэргүүн Сувд хэлж байна. Түүний уйгагүй зүтгэлийн үр шим яах аргагүй мөн.

Дэлхийн маш олон орон “Номын баяр”, “Номын өдөр”, “Номын яармагийг” зохион байгуулдаг. АНУ-ын сарын календарь дээр долоо хоногийн 2, 3 өдөр нь тэмдэглэлт өдөр байдаг юм билээ. Заримдаа ч бүр утгагүй мэт өдөр ч харагддаг. Ундууцах биш, ухаан тэлэх өдрийг УИХ хуульчлан батлахаар шийдвэрлэж байгаа нь номыг бүтээгч, монгол хэл соёлоо дээдлэгч, номын эрэл хайгуулчид, номыг шимтэн сонирхогч, номыг өөрийн хообий болгогч, номын худалдаачид, ном солилцогсдод “ЭРДЭНЭСИЙН ХААЛГА” нээж өгдөгийг зохиолч миний бие сүүлийн 1О гаруй жилийн турш оролцож байгаагийн хувиар талархаж байна. Энэ өдөр уурлаж уцаарлаж бухимдсан хүнийг хараагүй. Дандаа л сайн сайхныг ярьж хөөрч санал бодлоо солилцдог. Ном өөрөө сэтгэлийг ариусгагч, цоо шинэ ертөнцийг нээгч, оюун тархийг цэнэглэгч, дотоод ертөнцийг баяжуулагч болоод тэр. Бүгд л инээсэн, баяссан, олзуурхсан, урамшсан хүмүүс тааралддаг. Бүр холын аймгаас зорьж ирдэг гэгээлэг хүмүүс ч бий.

Энэ оюунлаг сайхан үйлсийг дэмжсэн УИХ-ын гишүүн асан А.Ундраа, одоогийн гишүүн Б.Саранчимэг нар санаачилж Төрийн ордонд тэмдэглэлт өдрүүдийн хуульд номын өдрийг оруулах төслийг танилцуулж, томхон хэлэлцүүлэг явуулж, үүнийг бичигч ч түүнд оролцож санал бодлоо хуваалцаж байсны хувьд, ийм гэгээлэг өдрийг хуульчлана гэхэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж үүнийг бичиглэлээ.
Ертөнцийг ном болоод номт ухаан аварна, соёлт ухаалаг хүмүүс аварна. Номыг хайрлагч, бишрэн шүтэгч хүмүүсээс хэзээ ч муу муухай юм, дайсагнасан сэтгэл гарахгүй ээ. Ном өөрөө ёс зүйг бий болгогч юм. Номын баярт Х.Баттулга ерөнхийлөгч үүргэвч үүрчихсэн жирийн жуулчин шиг л ном цуглуулаад явж тааралддаг. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа ч хөхиүн оролцдог байлаа. УИХ-ын өнөөгийн дарга Г. Занданшатар бүр ч онцгой идэвхтэй дэмждэг төдийгүй өөрөө санаачлан хамгийн олон ном уншсан шилдэг уншигчдад “Мазаалайн” дүрстэй “Мэргэн ном” цом гардуулдаг сайхан уламжлал тогтоосон. Энэ жилийн номын баяраар Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар ний нуугүй сэтгэлээ хуваалцаж, чөлөөтэй ярилцаж явсан нь ерөөсөө дээрээсээ үлгэрлэж байгаа сайхан хандлага гэхээс өөр аргагүй.
Монголын үндэсний номын баярыг хуульчлаад өгсөн цагт хүүхэд багачуудаас авахуулаад бүх хүмүүст эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж ээ. Энэ буянт үйлсийг эсэргүүцдэг тийм мунхарсан сэтгэлгээ өнөөдөр даанч байхгүй бизээ. Харин АМРАЛТЫН ТУСГАЙ ӨДӨРТЭЙ БАЙХ ЮМУУ? ГЭДЭГТ Л ЭРГЭЛЗЭЖ БУРУУ ОЙЛГОЖ ЯНЗ БҮРИЙН ЯРИА ГАРГАЖ БАЙГАА БОЛОВ УУ?

Ном бол ариусал, ухаарал, хүмүүний ертөнцийг өөрчлөгч гайхалтай ид шидэт ертөнц. Энэ ертөнцийг л ТАНД гардуулах гэж байгаа нь цар тахал улам газар авч бүх хүний сэтгэлийг тавгүйцүүлж байгаа энэ өдрүүдийг гэрэлтүүлж байнаа.

2021 06. 15 21. 50 мин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.