Жүжигчин Ч.Ундрал, найруулагч Б.Баатар нарын дундаас төрсөн хүүг Б.Хабул гэдэг. Хөлбөмбөгийн хорхойтон энэ өсвөр насны хүүг аав ээж нь өөр өөрсдийнхөөрөө хайрладаг гэдгээ цахим хуудаснаа илэрхийлдэг. Хабул хүү хэдийнэ 10 нас хүрсэн “том залуу” болжээ.
Хэдэн жилийн өмнө “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн Б.Баатар, Ч.Ундрал нар хамтран хийснээс хойш гэр бүлийн амьдрал нь салж бутарсан. Тэдний маргаан хэсэгтээ л хэвлэлийн хуудсыг чимж байлаа. Учир нь тус нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн П.Анужин нөхөртэй нь янаг амрагийн дотно харилцаа үүсгэсэн нь нэвтрүүлэгч бүсгүйг алс холын Америк руу хүүгээ аваад явах шалтгааныг үүсгэсэн гэдэг. Тэнд хэдэн сарын нүүрийг үзэж сэтгэл санаагаа тайвшруулсан Ч.Ундрал ирсэн даруйдаа нөхрөөсөө тусдаа амьдарсан.
Хэдийгээр найруулагч Б.Баатар өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй салсан П.Анужинг сонгоогүй боловч эхнэр, хүү хоёртоо эргэж очоогүй билээ. Нэгэнт өнгөрсөн амьдрал хойно, жүжигчин Ч.Ундрал ч хэдхэн жилийн дараа шинэ сонголт хийж “ХИТ” нэвтрүүлгийн хөтлөгч Н.Давааням агсны хүү Д.Даваадоржтой сууж, бяцхан охинтой болсон.
Б.Хабул хүүг хойд аав болох Д.Даваадорж өөрийн хүү шигээ халамжилж хайрладаг гэсэн шүү.