“Мартагдашгүй намар-2” киноны гол дүрд тоглодог фото модель, дуучин, мисс гээд тал бүрийн авъяастай Э.Урангоо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарч байсан. Тэгвэл тэрээр эх орондоо иржээ.
Э.Урангоо АНУ-д байхдаа гадаад залуутай романс үүсгэж, гэр бүл болж буйгаа зарласан. Тэгвэл тэрээр ганцаараа ирсэн бололтой. Түүний аав, эгч хамтран үс арчилгааны “Монкрем” компанийг байгуулж, гүйцэтгэх захиралаар Э.Урангоо ажиллаж байв.
Гоолиг бие, хөөрхөн төрх, урт үсээрээ олны харцыг булаадаг тэрээр өөрийнхөө хариуцдаг компанийн брэнд бүтээгдэхүүн болох “Халгай”-гын нүүр царай болдог байсан.
“Universe best songs” наадмын оролцогчоос телевизийн хөтлөгч болтолоо дэвшихдээ хөтлөгч Э.Гантулгатай хайрын романс үүсгэж, хамтран амьдарч байсан түүхтэй. Гэвч тэдний дурлал амьдрал болоогүй.