Зөвхөн барилга дээр нь л маргаад байнаа нөхдөө. Хамгийн гол юм орхигдоод байна. Энд “Байгалийн түүхийн музей” байсан юмаа. Тэрийг “Чингисийн музей” болгоно гээд устгаад нураасан.
Байгалийн түүхийн музейг оросууд л төлөвлөж барьж өгсөн байх л даа. Бүхний үндэс шүү дээ, мэдлэгийн суурь, маш чухал агуулгатай музей. Энэ сэдвийн доор энэ шаваранд зориулсан мөнгөөр дунд сургуулийн сургалтыг муу чанартай нь орхиж хаяад байгалийн шинжлэх ухааны мэдлэгийг бүхэлдээ хүүхдийн тархи оюунаас хэзээ ч гарахааргүй, мэдлэг танин мэдэхүйг олгох гайхалтай агуулга хэлбэрээр шинэчилж болох байсан юм.. Чингис хааны ямар ч олигтой мэдээлэл үзмэр энэ шавар дотор бий болохгүй гэдэгтээ мөрийцөхөд ч бэлэн байна(олон жил судлагааг нь хийсэний хувьд).
Эзэн Чингисийн үеийн баримтат олдворууд барагтаа байхгүй байдаг тул түүнийг нь орчин үеийн технологи ашиглаж төсөөллийн хэлбэрээр бүтээх санаачлага бүхий “Чингис хаан” муьтимедиа музей төслийг санаачлан олон жил судлагаа хөгжүүлэлтийг нь хийж Засгийн газар нь хүртэл хамтарч ажиллах нэрээр худлаа тогтоол гаргаад элдэв аргаар нурааж уран бүтээлчид биднийг дампууруулаад өнгөрч билээ. Гэвч тэнд яригдаж явсан санааг улс төрийн хулгайчид хулгайлж хийх гэж санаархахдаа энэ сайхан музейг устгачих юм гэж санасангүй.
Хоосон хомхой тархитнуудад яах гэж элдэв идей санаа хэлж үзүүлж явав даа гэж харамсах. Энэ шавар дагз хэзээ ч 93 тэрбум хүрэхгүй л дээ. Энэний цаана хулгайгаа хийцгээсэн биз. Хүүхэд залуучуудын танин мэдэхүйд маш чухал музейг устгаад байхгүй болгосонд л харамсаад харамсаад барахгүй нь
Deegii Anbat