Зохиолын дууны “алтан гургалдай”-нуудын нэг бол дуучин А.Түмэн-Өлзий.
Тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө үе тэнгийн залуутай гэр бүл болж, хөөрхөн охинтой болсон.
Гэвч тэдний амьдрал гурван жилээс хэтрээгүй, дуучин бүсгүй охиноо тэврээд хоцорсон. Охины аав өдгөө Европт амьдардаг ажээ.
Дуучин А.Түмэн-Өлзий охиндоо хандаж, “Сэргэлэн шар охиндоо мэндэлсэн өдрийн мэнд хүргэе.
Хүний орчлонг эвийн сэтгэлээр зөөллөж, энэрч,ухаантай яваарай.Ээжтэйгээ Эмээтэйгээ өтлөөрэй миний охин” гэсэн байна.