Өнгөрсөн жилийн тавдугаар сард УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Гандигийн ганган охины талаар мэдээлэл цацагдаж, сошиалаар багагүй “нүдүүлсэн”.
Учир нь түүний охин монголд ховорхон байдаг автомашин унадаг, улсын зардлаар гадаадад суралцсан, улмаар түүнийг сургалтын зээлээ төлөөгүй зэргээр шүүмжилж байсан юм. Харин тэрээр твиттер хуудаснаа сургалтын төрийн санд 16 мянган ам.доллар шилжүүлсэн банкны баримтаа дэлгэж олны амыг хааж байв.
Харин өнөөдөр Төгс Ялгуун эмнэлэгт хамрын мэс засалд орсон тухайгаа цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Төгс Ялгуун эмнэлэгт хамрын мэс засалд 4р сарын 14нд ороод 2 сар өнгөрчээ.
Хамар ер нь хүний нүүрний төв цэг , гоо сайхныг тодорхойлогч хүчин зүйл гэдгийг маш сайн ойлголоо. Өмнө нь нүүр маань өргөн санагддаг байсан бол хамрын мэс засалд орсны дараа хамаагүй нарийн шөвгөр харагдаж эхэлсэн. Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн маань нэг, сэтгэл ханамж 1000000%
Хийгдсэн ажилбар: хамрын үзүүрийг чихний мөгөөрсөөр өндөрлөсөн, хамрын нуруу хэсгийн ясыг нарийсгасан, имплантаар өндөрлөсөн.
Яг мэс заслын дараа постууд хийсэн боловч группээс зургууд гарсан тул өмнөх постуудаа устгасан кк.Уг нь бүтэн явцын яг эдгэрэлтийн бичлэг байгаа ч энд тавих уу, яахуу л гэж бодож байна” гэжээ.