Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Өширхөх тохиол бүхэндээ өршөөх сэтгэлийг ивэлгэж бай
нийтлэлчид

Өширхөх тохиол бүхэндээ өршөөх сэтгэлийг ивэлгэж бай

Эрхэм админBy Эрхэм админ06/20/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

АМЬДРАЛЫН АГШИН, ХОРОМ, МӨЧ БҮХЭНДЭЭ….

Баярлах мөч бүхэндээ ханаж сайхан баясаж бай

Бахархах мөч бүхэндээ дүүрч сайхан мишээж бай


Байлдах мөч бүхэндээ эрэмшиж өөдөө эрчилж бай

Багтрах мөч бүхэндээ уужирч гүнзгий амьсгалж бай!

Талархах мөч бүхэндээ чин сэтгэлээ дэвсэж бай

Тавгүйтэх мөч бүхэндээ чин хайраа дурсаж бай

Тансаглах мөч бүхэндээ бурхан эжийгээ бодож бай

Ташуурах мөч бүхэндээ буурал ааваа санаж бай!

Хайрлах хором бүхэндээ хамаг сайхныг хүсэж бай

Харамлах хором бүхэндээ дэлгэр сайхнаар сэтгэж бай

Хуурах хором бүхэндээ үйлийн үрийг санаж бай

Хуваалцах хором бүхэндээ буяны үрийг бодож бай!

Өвдөх тохиол бүхэндээ өөрийн биеэ хайрлаж бай

Өөдлөх тохиол бүхэндээ өөрөө өөртөө талархаж бай

Өөнтөглөх тохиол бүхэндээ өрөөл бусдыг хүндэлж бай

Өширхөх тохиол бүхэндээ өршөөх сэтгэлийг ивэлгэж бай!

Тэвчих агшин бүхэндээ өр зүрхээ магтаж бай

Тэмцэх агшин бүхэндээ өөдөө дээшээ зүтгэж бай

Тэвдэх агшин бүхэндээ тэнхээ хүчиндээ итгэж бай

Тэврэх агшин бүхэндээ тэнүүн хайраа шингээж бай!

Б. Эрдэнэтуяа
2021.6.19

#МОНГОЛТҮМЭНДЭЭӨРГӨХМИНИЙХАЙР

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.