Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн сүүлийн үед сошиалаар багагүй гөвүүлэх болсон. Хөгжлийн банканд 33 тэрбум төгрөгийн зээлтэй гэгддэг түүний тарвага барьсан зураг сошиалд дэлгэгдсэн нь олны анхаарлыг татаж “УИХ-ын гишүүн торгууль төлөх үү” гэх хэлэлцүүлэг өрнөсөн.
Тэгвэл энэ бүхэнд Г.Дамдинням гишүүн тайлбар өгч, өөрийнхөө залуу харагдаж байгаадаа баярлаж байгаагаа илэрхийлэв. Тэрээ “өөлөх гээд ядчихдаг болтой юм даа… Хаа байсан 10-д жил орчмын өмнөх зураг байна лээ. Мэдээж хорио тавьсан үед өөрийн эзэмшлийн татвараа төлсөн буугаар агнасан. 10-д жилийн өмнөх шигээ л харагдаж байгаан байна гэж баярлах маягтай сууна даа ккк” гэжээ.
Түүний хувьд гэнэ гэнэхэн гэрэл зурагнаасаа болоод баалуулдаг талтай.
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн үеэр “Дарханы охидуудын краш Дамдинням” гэсэн гарчигтай гэрэл зургаа сошиалд цацсан нь бөөн хэл ам болж, тэдгээр охидууд сонгуулийн сурталчилгаандаа “гэрэл зургийг маань зөвшөөрөлгүй ашиглалаа” хэмээн тэрнээсээ эсэн юм болж байсан.