Бизнес, банкны салбарынхан сайн мэдэх ч Монгол HD телевизийн “Шарк танк” нэвтрүүлгээр олон нийтийн танил болсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин загварын мэдрэмж, өнгө өнгийн этгээд сонин оймс, зангианы сонголтоороо охид, бүсгүйчүүдийн ярианы сэдэв болдог.
Түүний гэргий Б.Дэлгэрмаа ч мөн өндөр боловсролтой, чамгүй авьяаслаг бизнес хатагтай. Алдартай luxury брэнд Louis Vuitton-г Монголд авчирч, салбарыг нь удирдаж байсан түүний загварын сонголт, мэдрэмжийг сайлахгүй байхын аргагүй.
Шарк гишүүний хувьд Б.Дэлгэрмаатай хоёр дахь амьдралаа эхлүүлж Анир, Анар гэдэг хүү охинтой болсон.
Түүний анхны гэргий Голланд бүсгүй байдаг бөгөөд Г.Амартүвшинд мөн л хоёр хүүхэд төрүүлж өгсөн гэдэг.