Хувьсал прадокшны эзэгтэй, МУГЖ У.Уранчимэг короновирусын эсрэг Спутник V вакциныг эрэлд гарчээ.
Тэрээр “ Ирэх долоо хоногийн эхээр түргэвчилсэн тестээр өөрийгөө шалгаж байгаад хайрууд дээрээ очихоос…Ээжийг усанд оруулна. Аав вакциндаа хамрагдаад удаж байна. Харин ээж?…Спутик-ийг тавдугаар сарын 4-нд эхний тунгаа хийлгэсэн. Хоёрдахь тун байхгүй..сураггүй..Элдэв вирус наагаад оччих болов уу гэж санаа зовоод байх юм..Энэ хоёрдугаар тун хаачихваа. Ээжтэйгээ гадуур явах юмсан. Ээжийгээ салхилуулах юмсан” хэмээн бичжээ.
МУГЖ У.Уранчимэгийн хувьд ээж аавдаа ачлалтай сайн охин. Өдгөө 50 насыг зооглож буй тэрээр аав, ээжтэйгээ хамтдаа өтөлж яваа, азтай бүсгүй. Тэрээр аав ижийгээ бусад хүүхдүүдээс нь илүү асран тэтгэж, тойголдог.
Тэд эцэг эхээс наймуулаа. Дөрвөн хүү, дөрвөн охинтой Уртнасан гуайнх Энхтайван, Мөнхтайван, Нямтайван, Намтайван, Урантайван, Уранчимэг, Уранцэцэг, Уранзаяа гэдэг хүүхдүүдтэй.
Тэдгээр хүүхдүүдийн бага гурав болох “Гурван Урнаа”…Үүрийн шувуудын жиргээ шинэхэн Үүлээ арчсан тэнгэр шинэхэн Үлээх салхины амьсгал шинэхэн Өглөө бүхэн дандаа шинэ… хэмээн монголын радиогоор дуулдаг байв.
Тэдний дуулсан “Өглөө”, “Хос вансэмбэрүү” Уучлаарай Зулаа зэрэг олон дуу бий. Эдгээр дуунууд нь ерээд оныхны сэтгэлд хоногшсон.
Тайз дэлгэцийн олон дүрийн эзэн “том” эгч Урнаа буюу У.Уранчимэг нь хэдийнэ хөдөлмөрөө үнэлүүлсэн гавьяат жүжигчин болсон.
Харин дунд Урнаа буюу У.Уранцэцэг нь Италийн дуурийн теарт дуурийн дуулаачаар ажиллаад арваад жилийн нүүрийг үзэж байна. Мөн тэрээр Том эгч Урнаагийн Зэрлэг Цэцэгсийн хүлэмж киноны дууг дуулсан билээ.
Бага Урнаа буюу У.Уранзаяа нь урлагын кареерээ үргэлжлүүлээгүй ч урлагийн хүний гэргий болж Номин Талст хамтлагийн дуучин Хаянаатай гэр бүл болсон юм.