Загварын ертөнцийн хамгийн үнэтэй моделиудын нэг бол Ю.Балжидмаа. Хүүгийнхээ ааваас өрх тусгаарласан тэрээ дахин загвартаа эргэн иржээ.
Салалтынхаа дараагаар хэсэг хугацаанд сэтгэлзүйн шоктой байсан тэрээр 2017 онд хүүгээ төрүүлэхээс өмнө “Би өөрийгөө олсон” хэмээн ярьж байв. Тиймээс тэрээр урт үс, хиймэл хө x зэргийг дэмждэггүй аж.
Өөрийнхөө богино үсэнд дуртай гэдгээ ч ойр дотныхондоо илэрхийлдэг гэсэн. Загвар өмсөгч бүсгүйн хувьд энэ жил 24 настай. 2011 онд 14-хөн насандаа моделийн карьераа эхлүүлж, 2017 онд 19 насандаа Mongolian next top model нэвтрүүлэгт оролцож хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр тодорч байлаа.