Киви хамтлагийн охидоос хамгийн даруухан амьдарч байгаа нь Ц.Намуунаа. “Cодон фүүдс” группын эзэгтэй болсон тэрээр баячуудын баярхуу эхнэрүүд шиг үнэт метал, үнэтэй брэндээр гоёод байдаггүй. Тэгвэл тэрээр энэ зуны трэнд болж буй даашинзны загварыг өөрийнхөө стилээр илэрхийлжээ.
Түүний нөхөр олон жил хилийн чанадад эрдэм боловсролын мөр хөөсөн залуу байдаг бөгөөд группээсээ гадна “Гранд плаза” доторх “ZA“ супермаркетыг ажиллуулдаг байна. Товхийсэн бизнестэй гэсэн үг. Ц.Намуунаагийн ёстой долоо хэмжиж нэг огтолсон сонголт муугүй.
Тасарчихсан хөрөнгө чинээ гэхээсээ их л өөр мэдрэмжээр сонголт хийв бололтой. Үнсгэлжингийн өвчнөөр өвчлөх сэдэл багатай хүн юм уу даа. Бодит амьдралд ойр даруухан сонголт хийдэг гэж Ц.Намуунааг найзууд нь хошигнодог.