Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Короновирусээ дарахын тулд иргэд 500 мянган төгрөг эмэнд зарцуулж байна
Папарацци

Короновирусээ дарахын тулд иргэд 500 мянган төгрөг эмэнд зарцуулж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/22/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Короновирусын халдварын тархалт гурван хүн тутмын нэгэнд хүрч байна. “Хайртай” гэсэн бүхнийхээ амь насыг авч үлдэхийн тулд халдвар авсан иргэд дор хаяж 500 мянган төгрөгийг эм, танд зарцуулж байгаа аж.

Уг нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Батлагдсан хүн болгонд 60 ширхэг эм хүргүүлж байна. Мэдээж зарим нэг хүнд очоогүй тохиолдол гарч байна” гэж мэдээлж байсан. Гэвч халдвар авсан иргэдээс тодруулахад ихэнх нь өрх, эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн байдлаар үнэгүй эм тан өгөөгүй гэдгийг хэлж байв.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Л.Сүхбаатар “60 ширхэг “Арбидол” эм үнэгүй өгч байгаа гэхээр нь өрхийн эмнэлгээсээ асуусан чинь “Тийм зүйл байхгүй” гээд өгөөгүй. Манай хоёр хүүхэд бас халдвар авсан. Бид гурав эмчилгээндээ нийт 600 гаруй мянган төгрөгөөр эм тан авч байна. Хөрш айлын маань гурван хүн бас халдвар авсан гэсэн. Эм тан авах мөнгөгүй учраас зээлээр авсан гэж байна лээ. Эмчилгээний эм тангаас гадна дархлаа дэмжих витаминууд гээд зардал маш их болж байна. Энэ бол айл өрхөд тулгамдсан асуудлын нэг болоод байна” гэв.
Баянзүрх дүүргийн иргэн Э.Оюунцэцэг “Хүүхэд маань нэлээн хүндэрсэн ч эмчилгээ дороо авч байна лээ. Өрхийн эмнэлгээс нэг монгол эм, антибиотиктой өгч байна лээ. Манай эмч “Арбидол” элгэнд муу гээд өгөөгүй. Зөвхөн миний эмийн зардал гэхэд 400 гаруй болсон. Хүүхдийн эм арай гайгүй байсан. Витамин D, C, антибиотиктой, уушигны дусал авахад л хямдраад 136 болж байсан. Иргэд эмийн зардалд дарлуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны иргэн Б.Болортуяа “Би яг одоо тусгаарлагдаад эмчлүүлж байгаа. Эмнэлгийн зүгээс 10 ширхэг антибиотик өгсөн. Өөрөө 300 гаруй мянган төгрөгөөр эм авсан. “Арбидол”-ыг 39 мянгаар авч байсан. Хайрцагдаа 20 ширхэг л байдаг. Энэ эмийг иргэд өдрийн 3-4 ширхэгээр 7 хоног уух ёстой. Тэгэхээр маш их мөнгө болно. Тан гэхэд л ширхэг нь 5200. Витамин D, C 30 ширхэг нь 18 мянга гэхчлэн явж өгнө. Мөнгөгүй, өдрийн хоолоо аргацааж байгаа айлуудад 200, 300 мянгаар шууд эм авчих боломж байхгүй. Гэрээсээ гарч болохгүй учраас хоол унд, эм танд мөнгөө үрж байна. Зөвхөн эм тан авахад 500 мянга болсон. Виферон лаа 3 саятай нь 10 ширхэг нь л гэхэд 92000 болж байх жишээтэй. Витамин С-г халдвар авахаасаа ч өмнө дархлаагаа дэмжих зорилгоор ууж байсан. Ер нь иргэд эмэнд маш их мөнгө үрж байна даа. Гэхдээ эрүүл байхын тулд зарахгүй гээд ч яах билээ. Одоо цээжээр зүрхний харалдаа тугалга цутгачихсан мэт үе үе зангираад хэцүү л байна. Зүрх гэнэт хаагдчихвий гэж айгаад 2 хоногт 1 удаа аспирин-81 ууж байна. Болж өгвөл өөрсдийгөө сайн хамгаалж энэ өвчнийг тусалгүй гараарай гэж иргэддээ захимаар байна” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.