Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Топ модель Т.Баярзул “Алдарт эх” болжээ
Папарацци

Топ модель Т.Баярзул “Алдарт эх” болжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сайхан бие хаа, хөөрхөн царайтай бүхэн алдартай загвар өмсөгч болж чаддаггүй. Хичнээн загварын тайз залуу насны мэргэжил гэдэг ч үнэхээр чадвар, чансаа өндөртэй загвар өмсөгч нар өтөлтөлөө энэ нэрээ хадгалж үлдсэн байдаг.

Харин манайдаа цорын ганц загвар өмсөгч, мисс хүн ямар байх ёстойг өөрийн биеэрээ төгс харуулж байгаа хүн бол топ модель Э.Одгэрэл. Хувийн амьдралаа орхигдуулан байж мэргэжилдээ үнэнч, модель нэрээ нэр төртэйгээр авч яваа тэрээр одоо хүртэл залуу охидтой энэ зэрэгцэн тайзнаа гунхаж байна.

Тэгвэл орчин үед өндөр нуруу, хөөрхөн царайтай бүхэн загвар өмсөгч, мисс өргөмжлөлийг өөрөө өөртөө өгсөн юм шиг олширсон байх юм гээч. Тэдэн дундаас өдрийн од шиг чансаа өндөр загвар өмсөгч нар үе үеэрээ байсаар ирсэн. Тэдний нэг бол загвар өмсөгч Т.Баярзул. Гэвч тэрээр загварын багш нарынхаа урмыг хугалж ид мандан бадарч байх үедээ айл гэрийн журамт гэргий болж сураг алдарсан.

Үргэлж өндөр өсгийт өмсөөд хувцасны өлгүүр шиг тайзнаа алхахаас зүрх нь халширсан уу Т.Баярзул бизнесмэн эрийн голомтыг сахиж гэрийн мухараас хамраа цухуйлгахгүй удсан. Гэтэл гэнэт олны өмнө гарч ирэхдээ нэг биш нэлээд хэдэн хүүхдийн ээж, журамт гэргий болсон Т.Баярзулын дүрээр гарч ирлээ. Ингэхдээ тэрээр Ерөнхийлөгчийн зарилгаар “Алдарт эхийн одон” хүртсэн гэж байгаа.


Нөгөө олны нүдийг хужирласан этгээд зүс царайтай сайхан бүсгүй маань танигдахын аргагүй өөрчлөгдөж, бизнесмэн эрийн эхнэр биш энгийн нэгэн бүсгүй гэмээр харагдаж байх чинь. Уг нь бизнесмэн эрчүүдийн эхнэрүүд гоёж гоодсон, хаана ямар үнэтэй хувцас байна түүнийг цуглуулаад явж харагддаг.
Харин Т.Баярзул эсрэгээрээ энгийн хувцаслаад хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөсөн эгэл бүсгүйн амьдралаар амьдарч байна. Магадгүй Т.Баярзул нэр алдар гэхээсээ ийм л гэр бүл, ийм л амьдралыг хүсэж, мөрөөдөж байсан байх л даа. Нөхрийнхөө нөмөр нөөлгөнд хүүхдүүдээ харж хүмүүжүүлсэн гэрийн сайн эзэгтэй байх түүний туйлын хүсэл ч байсан байж мэднэ.
Хэрвээ Т.Баярзул загварын ертөнцөд байсан бол топ Э.Одгэрэлээс илүү бүр илүү байх байсан гэж загварынхан ярьцгаадаг. Тэгвэл сайхан бүсгүй маань гурав дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байгаа бөгөөд бие давхар ч хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөсөн сайн ээжийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсээр. Түүний нөхрийг хэвлэлийн магнат Ц.Балдорж агсны хүү Д.Мөнхтүшиг гэдгийг уншигчид андахгүй мэдэх билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.