Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Дотоод хэргийн их сургуульд Баталгаажуулалтын аудитын баг ажиллаж байна
Мэдээ

Дотоод хэргийн их сургуульд Баталгаажуулалтын аудитын баг ажиллаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/22/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дотоод хэргийн Их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо) стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр /2021.06.21/ Баталгаажуулалтын аудитын баг ажиллаж байна.
Баталгаажуулалтын ажлын нээлтийн үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүүд, “Монсертф” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Билгүүн, тэргүүлэх аудитор П.Цэцэгмаа, аудитор Ш.Соёлзул, ажиглагч Ч.Амарзаяа нар оролцлоо.

Аудит хийснээр байгууллагын менежментийн  тогтолцоог бүхэлд нь эсвэл зарим хэсгийг аудитын шалгуур үзүүлэлттэй нийцэж  байгааг тодорхойлох, байгууллага хэрэглэгчийн болон холбогдох  хууль эрх зүйн, зохицуулалтын, гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэхэд менежмэнтийн тогтолцооны чадавхийг үнэлэх ач холбогдолтой юм. Мөн  байгууллага тогтоосон  зорилтоо байнга биелүүлэхийн тулд менежментийн  тогтолцооны  үр нөлөөтэй  байдлыг үнэлэх,  боломжтой бол менежментийн  тогтолцоог  сайжруулж болох хэсгүүдийг тодорхойлох үр дүнтэй.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:  Манай сургууль нь Цагдаагийн Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн зэрэг  байгууллагын хүний нөөцийг бүх шатанд бэлтгэдэг. Бид захиалагч байгууллагын шаардлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнийг, улс орондоо хэрэгцээтэй, мэдлэг, чадвар, хандлага бүхий иргэнийг бэлтгэхийн тулд байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг дээшлүүлэх, үйл явцын сайжруулалтыг, тогтмол хийх шаардлагатай юм.

Үүний тулд манай сургууль үйл ажиллагаандаа, олон улсын ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо, стандартуудыг нэвтрүүлэхээр дэд ажлын хэсгүүд гарч, 6 сарын турш бэлтгэл ажлаа ханган ажиллалаа.  Манай хамт олон Их сургуулийнхаа үнэт зүйлийг эрхэмлэн, алсын хараа, эрхэм зорилгоо ханган биелүүлэх, чанарын стандартын соёлыг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.
Монсертф ХХК-тай хамтран ажиллахдаа Их сургуулийн эрдмийн хамт олон баяртай байна та бүхнийг үнэтэй санал, зөвлөмжөө харамгүй өгнө гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.
Баталгаажуулалтын  аудитыг баг Дотоод хэргийн их сургуульд  дөрвөн  өдөр ажиллана.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.