Энэ сарын 1-2-нд шилжих шөнө Завхан аймгийн Нөмрөг суманд байрлах Шунхлай ШТС-аас хар өнгийн TOYOTA PRIUS 30 маркийн авто машинтай хоёр залуу шатахуун аваад төлбөрөө төлөлгүйгээр зугтааж, улмаар түгээгч эмэгтэйг хэл амаар доромжи л ж айлган сүрдүү л ж заналхийлс э эн хэрэ г явдал гарчээ.
Хэрэ г гарах үед шатахуун түгээх станцын ойрхон явж байсан нэгэн иргэн тухайн хэргийг үйлдэж буй залуусын машины түлхүүрийг булаан авч түгээгч эмэгтэйд туслан болзошгүй гэм т хэргээс урьдчилан сэргийлсэн үйл явдал болжээ.
Уг асуудал гарсны маргааш өглөө нь тус иргэн Нөмрөг сумын малчин айлд Сүхбаатар аймгаас оторлож яваа айлыг асуун очжээ. Яг энэ үед малчин айлын хоттой хонь руу чоно дайрч, гэрийн эзэн буугаа гэрээс аван чоно руу хоёр удаа буудахад сум алдаж, чоно хүүгийн араас хөөжээ.
Тус залуу морьтой давхиж ирээд эрийн эзний бууг шүүрч аван, хүүгээс хоёрхон алхамын зайд ирсэн чоно руу буудаж хөнөөжээ.
Нэг шөнийн дотор хоёр ч баатарлаг үйлдэл гаргаж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн, хүүхдийн амь насыг аварсан уг үл танигдах залууг сумын ард иргэд хайж байгаа аж. Сандарч балмагдсан хүмүүс түүний алдар нэрийг асууж амжаагүй байхад нь үл танигдах залуу гарч ирсэн шигээ алга болсон байна. Иргэний үүргээ биелүүлсэн залууг хайж байна.