Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Короновирусын улмаас бизнес эрхлэгчдийн 96 хувийг хохироожээ
Папарацци

Короновирусын улмаас бизнес эрхлэгчдийн 96 хувийг хохироожээ

Эрхэм админBy Эрхэм админ06/24/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Манай улсын хувийн хэвшлийн салбарт 1 сая гаруй хүн ажилладаг. Тэгвэл короновирус дэлгэрсэн энэ хоёр жилд нийт ААН-ийн 66 хувь нь бүрэн зогсолт хийж, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас ажиллаж байгаа бол ердөө 2 хувь нь хэвийн ажиллаж байгааг МҮХАҮТ-аас хийсэн ээлжит судалгаа харуулжээ.

Цар тахлын тархалтыг хумих зорилгоор тогтоосон хэсэгчилсэн болон хатуу хөл хорио ААН, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан уг судалгаанд худалдаа, үйлчилгээ, барилга, хүнс, боловсрол, тээвэр, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уул уурхай, ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 3500 гаруй ААН цахимаар оролцсон байна. Тэдгээр ААН-ийн 40 орчим хувь нь 100 хүртэлх сая төгрөг, 36 хувь нь 500 хүртэлх сая төгрөг, 11 хувь нь 1 тэрбум хүртэлх төгрөг, 12 хувь нь 1-5 тэрбум, 9 хувь нь 5-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Харин ажиллагсдын хувьд 54 хувь нь 19 хүртэлх, 25 хувь нь 200 хүртэлх, 8 хувь нь 200-аас дээш ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгчид байжээ.
Өнгөрсөн оны 5 дугаар сард мөн л МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар цар тахал ААН-үүдийн 57 хувьд нь маш их нөлөөлсөн гэсэн дүн гарч байсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар энэ дүн 96 хувьд хүрч өсжээ.
Энэ хугацаанд хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар, түүний араас боловсрол, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэр, тээвэр, үйлчилгээ, худалдаа, барилгын салбарт бизнес эрхлэгчид жагсаж байна. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 1 хувь цар тахлын нөлөөнд автаагүй хэмээн хариулсан бөгөөд тэд ихэвчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна.
Өнгөрсөн жилийн хугацаанд 650 мянга гаруй ажлын байр хумигджээ.Энэ байдлаараа ажилгүйдэл нэмэгдэж ядуурал нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь цар тахлын эдийн засагт үзүүлэх хамгийн том сөрөг нөлөө гэж шинжээчид үзэж байгаа юм. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнууд бизнесүүдээ дэмжих замаар иргэдийнхээ ажлын байрыг хадгалахад ихээхэн ач холбогдол өгч буй. Харин манай улсын төр засаг ААН-үүдээ дэмжих дорвитой арга хэмжээ авахгүй байгааг МҮХАҮТ-аас шүүмжилж буй. Судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой хэмээсэн бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардалаа төлөх боломжтой байгаа аж.
ААН-үүдийн 41 хувь нь цалин олгохгүй байгаа, 31 хувь нь сул зогсолтоор буюу цалингаа 60 хувиар тооцон олгож байгаа бол 28 хувь нь цалингаа бүтэн олгож байна хэмээжээ.
Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй дараагийн том асуудал бол зээл төлөлт. МҮХАҮТ-ийн судалгаанд хамрагдсан ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилвал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй хэмээжээ. Үйл ажиллагаа нь доголдож, орлогогүй болсон ААН-үүд зээлээ төлөхгүй гэрээгээ зөрчвөл эд хөрөнгөө банкинд хураалгах нөхцөл үүснэ.
Монгол Улсын Засгийн газар иргэдийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах болсон. Бизнесийн зээлтэй холбоотой шийдвэр Засгийн газраас гаргаагүй ч барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар бизнесийг сэргээх арга хэмжээ авахаар тусгасан. Гэвч дахин энэ хугацааг сунгах шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид онцолж байна.
Энэ хүнд үед ажлын байраа хадгалах, зээл, түрээсээ төлөх, гадаад түншүүдийнхээ өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зэргээс гадна төр засгаас гаргаж буй шийдвэрийн уялдаа холбоо, ойлгомжгүй байдал ч багагүй хүндрэл учруулж байгааг мөн бизнес эрхлэгчид дурджээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.