Хар Төөгөө буюу Б.Төгөлдөрийг комеди сонирхогчид андахгүй сайн танина. Тэрээр өдгөө хөтлөгч Ууганаа, дуучин Наагий нарын гэр бүлтэй монгол орны баруун хязгаараар аялж, контент бүтээж буй.
Ойрхон төрсөн гурван хүүхэдтэй тэрээр эхнэртэйгээ хоёулаа байх цаг хугацаа ойр олдоогүй гэдэг. Тиймээс энэ аяллаа илүү дурсамжтай, бал сар шиг өнгөрүүлэхийг хичээж байгаа аж.
Тун чиг завгүй амьдардаг Төөгий Түшиг, Эгшиг, Хишиг гэсэн гурван сайхан үрстэй.