Загвар өмсөгч Ю.Балжидмаа 14-хөн насандаа тэмцээн зохион байгуулагчдын хүсэлтээр насаа нэмж “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байсан.
Харин 2017 онд Mongolian next top model шоу нэвтрүүлэгт оролцох үедээ жинхэнэ насаа хэлж байсан түүхтэй. Тэгвэл тэрээр өнөөдөр 24 нас хүрч байна. Түүний төрсөн өдөрт зориулж найз нөхөд нь мэндчилгээ явуулж эхэлжээ. Ингэхдээ түүнийг “Жинжиймаа” хэмээн тодотгосон байна. Учир нь Ю.Балжидмаа олонд танигдаагүй байхдаа хүмүүстэй танилцахдаа Жинжиймаа гэж өөрийгөө танилцуулдаг байжээ.
Загвар өмсөгч бүсгүйн хувьд өдгөө ганц бие амьдралаар амьдарч байгаа. Бизнесмэн Г.Анархүүтэй амраглаж, Аатөр хэмээх хүүтэй болсон ч, хүүгээ аавд нь орхиод өөрийн замаараа явсан.