Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа
Мэдээ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа

Эрхэм админBy Эрхэм админ06/26/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх тэргүүтэй албаныхан оролцов.

Уулзалтаар хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан юм. Хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно. Гэхдээ гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авах юм.

Хариуцлагын гэрээний зүйл заалтууд нь халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхтэй холбоотой энгийн дүрэм журмуудыг тусгасан буюу ширээ хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэн, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, халдварын эсрэг дархлаажуулалтын бүрэн тун аваагүй ажилтныг ажиллуулахгүй, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан үйлчлүүлэгчид үйлчлүүлэх зэргийг тусгажээ.

Энэ үеэр “Аж ахуй нэгжүүд хариуцлагын гэрээгээ ухамсарлан, өөрсдийгөө болоод үйлчлүүлэгчдээ эрсдэлээс хамгаалан ажиллах”-ыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриаллаа.

“Цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүд бусад хариуцлагагүй байгууллагуудаас шалтгаалан хохирч байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж ажиллах боломжтой байгууллагуудад үйл ажиллагаагаа нээх боломж олгон, “Хариуцлагын гэрээ” байгуулж буйд сэтгэл хангалуун байна” хэмээн Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх хэллээ.

“Хариуцлагын гэрээ”-г ресторан, зоогийн газар, кафе, кофе шоп, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, цайны газар зэрэг 2510 ААН, иргэнтэй байгуулах юм. Аж ахуй нэгжүүдээ ялгахгүйн үүднээс энэ удаагийн “Хариуцлагын гэрээ”-ний үр дүнг үндэслэн бусад салбарын байгууллагуудаа үе шаттайгаар нээх байдлаар ажиллана хэмээн Хотын дарга мэдэгдэж байсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах, зөвлөлдөх уулзалтаар тус салбарт тулгамдаж буй асуудлыг сонсож, үйлчилгээний байгууллагуудаас ирсэн асуудлуудад хариулт өгөв. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж, мөрдөх тухай мэдээлэл, Коронавируст халдварын гадаад орчинд амьдрах чадварын тухай судалгаа, түүнийг хэрхэн ариутган, халдваргүйжүүлж, эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.