Дуучин Б.Болд Э.Чулуунчимэгтэй ханилж явсан он жилүүддээ харамсаж явдагаа илэрхийлэв
Монголын зохиолын дууны ертөнцөд сайхан хосуудын нэг гэгддэг байсан дуучин Б.Болд Э.Чулуунчимэг нар хамтын амьдралдаа цэг тавиад хэдэн жилийн нүүр үзэж буй.
Дуучин Б.Болд экс эхнэрийнхээ дотны найз, өөрийн оюутан ангийн охин Х.Мөнгөнцэцэгтэй ханилж, жил дараалан гурван хүүхэд төрүүлсэн.
Тэгвэл дуучин Б.Болд нэгэн хэвлэлд ярилцлага өгөх үедээ өнгөрсөн амьдралдаа харамсаж байгаагаа илэрхийлж “Бага залуудаа амьдралд хөл тавьсан нь миний алдаа байсан” хэмээн ярьжээ.