Цэнхэр сумын Орхон багт аймгийн Засаг даргын 2021 оны А/104 дугаар захирамжаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран байнгын хяналтын пост ажиллаж, хууль бус алт олборлолтоос урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлж байна.
Шалгалтын явцад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Харгуйт, Шийрт, Өлийн гол зэрэг уул уурхайн олборлолтонд өртөж нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газруудад үүссэн карьер, ухаш, хиймэл нууруудаар борооны ус орж тухайн орчмын шаварлаг хөрсийг урсган голын устай нийлж усны бохирдол үүсгэж байна.