Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт мэдээлэл өглөө
Мэдээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт мэдээлэл өглөө

Эрхэм админBy Эрхэм админ06/28/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Хөгжлийн хороодын дарга нарт Ковид-19, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нийт хүн амын 2,3% халдварт өртсөн, хүүхдийн өвчлөл улсын дунджаас дээгүүр байгаа бөгөөд энэ оны III. IV улиралд нөхцөл байдал хүндрэх таамаглалтай байна. Мөн Орхон аймагт Коронавирусийн 2533 тохиолдол бүртгэгдэж 1440 иргэн эдгэрсэн. Дархлаажуулалтын нэгдүгээр тунд 66009, хоёрдугаар тунд 59817 иргэн хамрагдсан бөгөөд жирэмсэн 400 эмэгтэй дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар БОЭТ-ийн Халдварын тасгийн засвар, Вируслогийн лаборатори, халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгал, Албан хаагчтай холбоотой урамшуулал, БОЭТ-ийн өвчтөний хяналтын монитор, дифебриллятор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсос соруулагч, дуслын шахуурга, тариурын шахуурга, түргэвчилсэн оношлуур, худалдан авах зэрэгт нийтдээ 1.8 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, АИТХ-ын хөгжлийн хороодын дарга нар Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг бууруулах, тархалтыг барих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор зарим зүйлсийг тодруулж мэдээлэл авсан бөгөөд дараах саналыг илэрхийллээ. Тодруулбал, УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд Орхон аймгаас УИХ[U1] -д сонгогдсон гишүүдийг татан оролцуулах, үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж, төөрөгдөл үүсгэхгүй байх, мэдээлэл авах зураглалыг тодорхой гаргах, нөлөөлөл, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлтийг нөхцөл байдал, тооцоололтой уялдуулан хийх зэрэг саналуудыг илэрхийллээ.

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.