Нийтийн дууны ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө оюутан ахуйгаасаа ялгарч гарч ирсэн дуучин бол Э.Чулуунчимэг. СУИС-д суралцахын зэрэгцээ ХААИС-ийг дүүргэсэн тэрээр хөдөөний аж амьдралд илүү ойрхон.
Хотын хээнцэр охидтой эн зэрэгцэн дуулж бүжиглэсээр өнөөгийн карьеартай хүрсэн түүнийг урлагийн охин тэнгэр үргэлж ивээдэг гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз. Тэгвэл тэрээр өөрийнхөө өөр төрхийг ил гаргажээ. 1990-ээд оныг санагдуулам энэхүү төрх түүнд зохьсонгүй.
Нэг л сонин, эв хавгүй харагдаад байгаа уншигч та анзаарсан биз. Хөөрхөн царай, намбалаг төрх, гоолиг биеэ ил гаргасан бол илүү таашаагдах байлаа. Стилистээ солих цаг болжээ, Чука минь.