Цар тахалтай энэ цаг үед Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хойшлуулахгүйгээр цахимаар тэмдэглэхээр болсон.
Гэвч уг асуудалд иргэд эсэргүүцлийн байр суурьтай байгаа. Учир нь сүүлийн 6 сарын хугацаанд тус өвчнөөр 500 гаруй хүн амиа алдаад байгаа юм. Гэтэл урлаг уран сайхан хөөдөг зарим дуучдад энэ бүхэн чухал биш бололтой.
Киви хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука наадмыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Тэрээр нэгэн хэвлэлд “Ард түмэндээ урам зориг өгч тэнхээтэй байлгах гэж цахим наадамд оролцох гэж байна” хэмээн сэтгэл ханамж дүүрэн ярьжээ.
Түүний үйлдэлд иргэд ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж байв.
Дуучин бүсгүйн хувьд цар тахал дэгдэж эхлэхийн өмнөхөн “Алтангадас” одонгоор энгэрээ мялааж, өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байсан юм.
Гэвч цар тахлын улмаас тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тоглолтын бэлтгэлд их хэмжээний мөнгө зарцуулсан тэрээр наадмаар “шархаа нөхөх” бололтой.