Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд “Mongolia’s Next Top Model” шоуны хамгийн залуу бөгөөд хүчтэй оролцогчдын нэг гэгдэж байсан Б.Ану-Үжин сургуулиа дүүргэжээ.
Тэрээр Хүмүүлэнгийн ухааны их сургуулийг дүүргэсэн тухайгаа цахим хуудаснаа нийтлэсэн байна. Шоунд оролцох үедээ тэрээр “Ирээдүй цогцолбор” ахлах сургуульд сурдаг, 17 настай охин байсан юм. Тэрээр жүжиглэх авъяастай бөгөөд үүнийгээ “Mongolia’s Next Top Model” шоуны бусад оролцогчдоос ялгарах гол онцлог гэж Buro/247-д өгсөн яриандаа дурдсан удаатай.
Б.Ану-Үжин жүжиглэхээс гадна бүжиглэх, илтгэл тавих гээд их олон авъяастай. Тэрээр өмнө нь үсчин, гоо засалч, make up уран бүтээлчдийн улсын аваргын тэмцээнд моделиор оролцож байсан гэдэг.