“Positive Mongolians” пэйж хуудсаараа влог хөтөлж олонд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар сүүлийн гурван жил эх орондоо суурьшин амьдарч байгаа.
Олны танил хүмүүсээс ялгарахгүйгээр олонд танигдсан тэд зуслангийн газар дээрээ мөрөөдлийн байшингаа сүндэрлүүлэхээр шавыг нь тавьж, шалны цутгалтаа хийжээ.
Энэ тухайгаа Э.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа онцолсон байна.
Залуусын хувьд өөрсдийн амьдралд тохиолдсон аз жаргал баяр баясал, гуниг зовлонгоо үзэгчидтэй хуваалцдаг. Тэдний блог бусад блогуудаас хэлбэл хийц, өгүүлэмжээрээ үнэн амьдралд илүү ойр байдаг учраас үзэгчид илүү ихээр сонирхон үздэг. Анх өөрсдийн амьдралын мэдрэмжийг үр хүүхдүүддээ түүх болгон үлдээх, гадаад дахь монголчууд үнэндээ хэрхэн аж төрж, ажиллаж амьдардагыг үзүүлэх зорилготой эхэлсэн тэдний блог өдгөө олон мянган үзэгч дагагчтай, студийн хэмжээнд баг бүрэлдэхүүн үүсгэж ажиллаж амьдарч байгаа юм.