Монголын рок поп ертөнцөд өөрийнхөө стиль имидж, дуу хоолойгоороо ялгардаг уран бүтээлч бол Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука. Тэрээр цар тахлын үед “Цахим наадам хийх нь зүйтэй. Ард түмэн үзэх зүйлтэй байлгах ёстой.
Би цахим наадамд гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь ард иргэдийн эгдүүцлийг хүргээд байсан. Тиймээс иргэд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдээ боддоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг урдаа тавьдаг уран бүтээлчийг дэмжихгүй хэмээн пэйжийг нь дагахаас татгалзаж байгаа юм.
Цахим наадмын талаар байр сууриа илэрхийлэхэд түүний дагагчдын тоо 354к байсан бол өнөөдрийн өглөөний байдлаар 310 к болоод байна.
Тэгвэл тэрээр өөрийн хэлсэн үгэндээ огтхон ч гэмшихгүй байгаагаа илэрхийлэх болсон гэнэ лээ. Улмаар өнгөрсөн амралтын өдөр найзуудтайгаа наргисан тухайгаа цахим хуудаснаа нийтлэжээ.