Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, ард иргэд гэрээр эмчлүүлээд багагүй цаг хугацаа өнгөрч байна. Улмаар өнгөрөгч амралтын өдөр гэрээр эмчлүүлж байсан иргэн эмнэлгийн гадна амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн юм.
Тэгвэл өнгөрсөн жил оруулж ирсэн Евро стандартын 65-100 хүн хүлээж авах хүчин чадалтай 6,5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна.
Энэ талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Хээрийн эмнэлэг ОБЕГ-т хадгалагдаж байгаа. Шаардлагатай тохиолдолд ашиглаж хэрэглэнэ” гэх тайлбарыг өглөө. Мөн өөр эх сурвалжийн мэдээллээр “Хээрийн эмнэлгийг ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцээгүй байгаа тул гаргаж ашиглахгүй байгаа” гэсэн юм.