Дөч шүргэсэн насандаа хүний хань, хүүхдийн ээж болж удтал урлагаас хөндий явсан хүн бол жүжигчин А.Гэрэлцэцэг.
“Маск” продакшны нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг тэрээр олон жил олны нүдний өмнө ил амьдарч байсан ч, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нам гүм байсан.
Тэгвэл тэрээр урлагтаа эргэн иржээ.
Жүжигчин бүсгүйн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамтын амьдралаа эхлүүлсэн. А.Гэрэлцэцэгийн ханиар тодроод буй Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн аж. 1974 онд төрсөн тэрээр 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой.
Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогч, ДИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа улс төрч нэгэн юм.